ГҮЮГ Метаверс

ГҮЮГ Метаверс
гэж юу вэ?

Виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ юм. Компьютерээр бүтээсэн хийсвэр орчинд VR төхөөрөмж, ухаалаг утас, компьютер ашиглан виртуал орчинд харилцах, суралцах, аялах, тоглох болон дижитал эдийн засгийн харилцаанд оролцох, орлого олох тэгш боломжийг хэрэглэгчдэд олгоно.

  • 1Суралц

    Виртуалаар суралцаж мэдлэг, туршлагаа нэмэгдүүлье.

  • 2Танилц

    Нүүдэлчдийн түүх, өв соёл, уламжлалыг дэлхийд таниулъя.

  • 3Оролц

    Виртуал ертөнцөд хамтдаа хөгжиж, өөрсдийгөө нээе.

Нүүдэлчдийн метаверс

Нүүдэлчдийн түүх, өв соёлын дижитал ертөнц

Түүх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх технологийн шийдэл

Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах виртуал орон зай

Бид юу хийж бүтээх вэ?

Өв соёл

Өв соёлоо дэлхий нийтэд таниулан сурталчлах экосистемийг бүрдүүлнэ. Монгол өв, соёлыг олон нийтэд таниулах, хадгалах, хамгаалах хүсэл сонирхолтой хувь хүн, байгууллагууд хамтран ажиллах боломжийг нээнэ.

Боловсрол

Технологид суурилсан тэгш, хүртээмжтэй боловсролыг дэмжинэ. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хувь хүн, байгууллага виртуал орчинд байгаль, нийгмийн ухаан, аюулгүй ажиллагаа, танин мэдэхүйн төрөл бүрийн сургалт явуулах боломж бүрдэнэ.

И-Коммерс

Төрөл бүрийн виртуал дэлгүүр нээх, борлуулалт, маркетингийн хүртээмжээ нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Виртуал эвент

Виртуал эвентээр дамжуулан дуу, дүрс, хөдөлгөөний цогц шийдлийг бодит мэт мэдрэх боломжийг бүрдүүлнэ.

Виртуал аялал жуулчлал

Монгол орны болон дэлхийн үзэсгэлэнт газруудад виртуалаар хамтдаа аялах боломжийг нээнэ. Хүссэн аяллаа зохион байгуулж, хөтөч хийх бололцоо бүрдэнэ.

Тоглоом

Чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжийг өөртөө болон бусдад олгох шинэ салбар болох метаверс дэх тоглоомын орон зай бий болно.

Газрын зураг

ГҮЮГ Метаверсийн виртуал ертөнц хойд талаасаа дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чино, Гуа Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд нутагласан Онон мөрний эх Бурхан Халдун уулын энгэрээр захлан, өмнөд талаасаа тэнгис далайгаар хөвөөлөн оршино.

ГҮЮГ Метаверсийн нутаг дэвсгэрийн газрын зураг, логог 1966 онд хэвлэгдсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн 1 төгрөгийн дэвсгэр дээрх “уран” хэмээх Ц.Минжүүр гуайн урласан арслангийн дүрслэлээс санаа авч, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Төслийн баг

А.Энхбаяр
Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч
Х.Оюундолгор
Судалгаа хариуцсан зөвлөх
П.Наранбаяр
Стратеги хариуцсан зөвлөх
Д.Ганзориг
Өв соёл хариуцсан зөвлөх
Б.Баттулга
Технологи хариуцсан зөвлөх
Л.Одхүү
3D хариуцсан зөвлөх
Л.Бат-Эрдэнэ Технологи хариуцсан захирал
Б.Батзориг
Ахлах хөгжүүлэгч
Б.Намуун
Төслийн менежер
Х.Хулан
Маркетингийн менежер
О.Одгэрэл
Нягтлан бодогч
Г.Бямбасүрэн
Мобайл аппликейшн хөгжүүлэгч
Г.Онон
VR хөгжүүлэгч
Б.Мөнх-Оргил Тоглоом хөгжүүлэгч
Ж.Оюунгэрэл
Front-End хөгжүүлэгч
Ө.Сүхбаатар
Техникийн инженер
Б.Содбилэг
UI/UX дизайнер
Х.Есөнтөмөр
3D аниматор
С.Ганчимэг
3D дизайнер
Д.Отгонцэцэг
3D артист

Технологийн дэвшлийг бүгдэд