Виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ юм. Компьютерээр бүтээсэн хийсвэр орчинд VR төхөөрөмж, ухаалаг утас, компьютер ашиглан виртуал орчинд харилцах, суралцах, аялах, тоглох болон дижитал эдийн засгийн харилцаанд оролцох, орлого олох тэгш боломжийг хэрэглэгчдэд олгоно.
Виртуалаар суралцаж мэдлэг, туршлагаа нэмэгдүүлье.
Нүүдэлчдийн түүх, өв соёл, уламжлалыг дэлхийд таниулъя.
Виртуал ертөнцөд хамтдаа хөгжиж, өөрсдийгөө нээе.
Нүүдэлчдийн түүх, өв соёлын дижитал ертөнц
Түүх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх технологийн шийдэл
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах виртуал орон зай
Өв соёлоо дэлхий нийтэд таниулан сурталчлах экосистемийг бүрдүүлнэ. Монгол өв, соёлыг олон нийтэд таниулах, хадгалах, хамгаалах хүсэл сонирхолтой хувь хүн, байгууллагууд хамтран ажиллах боломжийг нээнэ.
Технологид суурилсан тэгш, хүртээмжтэй боловсролыг дэмжинэ. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хувь хүн, байгууллага виртуал орчинд байгаль, нийгмийн ухаан, аюулгүй ажиллагаа, танин мэдэхүйн төрөл бүрийн сургалт явуулах боломж бүрдэнэ.
Төрөл бүрийн виртуал дэлгүүр нээх, борлуулалт, маркетингийн хүртээмжээ нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Виртуал эвентээр дамжуулан дуу, дүрс, хөдөлгөөний цогц шийдлийг бодит мэт мэдрэх боломжийг бүрдүүлнэ.
Монгол орны болон дэлхийн үзэсгэлэнт газруудад виртуалаар хамтдаа аялах боломжийг нээнэ. Хүссэн аяллаа зохион байгуулж, хөтөч хийх бололцоо бүрдэнэ.
Чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжийг өөртөө болон бусдад олгох шинэ салбар болох метаверс дэх тоглоомын орон зай бий болно.