Виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ юм. Хэрэглэгчдэд компьютерээр бүтээсэн хийсвэр орчинд VR төхөөрөмж, ухаалаг утас, компьютер ашиглан виртуал орчинд харилцах, суралцах, аялах, тоглох болон дижитал эдийн засгийн харилцаанд оролцох, орлого олох тэгш боломжийг олгоно.
NFT, аватар, газар . . . дижитал хөрөнгө эзэмшээрэй.
Эзэмшил газартаа барилга барьж, мөрөөдлийн ертөнцөө бүтээгээрэй.
Виртуал ертөнцөд хамтдаа хөгжиж, өөрийгөө нээгээрэй.
Найман зууны тэртээгээс дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнуудын түүх, өв соёлоороо эргэн нэгдэх дижитал ертөнц
Ирээдүй хойч үедээ түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх технологийн шийдэл
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах виртуал орон зай
Бид дэлхий нийтэд өв соёлоо таниулах экосистемийг бий болгохоор ажиллаж байна. Монгол өв, соёлыг олон нийтэд таниулах, хадгалах, хамгаалах хүсэл сонирхолтой хувь хүн, байгууллагатай хамтран ажиллана.
Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллага виртуал орчинд байгаль, нийгмийн ухаан, аюулгүй ажиллагаа, танин мэдэхүйн төрөл бүрийн сургалт явуулах боломж бүрдэнэ.
Төрөл бүрийн виртуал дэлгүүр нээж, борлуулалт, маркетингийн хүртээмжээ нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Виртуал эвентээр дамжуулан дуу, дүрс, хөдөлгөөний цогц шийдлийг бодит мэт мэдрэх боломж бүрдэнэ.
Монгол орны болон дэлхийн үзэсгэлэнт газруудад виртуалаар хамтдаа аялах боломж нээгдэнэ. Хүссэн аяллаа зохион байгуулж, хөтөч хийх бололцоо бүрдэнэ.
Чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжийг өөртөө болон бусдад олгох шинэ салбар бол метаверс дэх тоглоомын орон зай байх болно.